Нийгэм мэдээ

102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг олгоно

Нийслэлийн авто замын “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг”-ийн шийдвэрээр “102 Police” аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгох журмыг баталсан. Тус журам өчигдрөөс /2025.11.01/ эхлэн хэрэгжиж эхэллээ.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран өнгөрсөн есдүгээр сард иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Тус аппликэйшнээр дамжуулан иргэд, явган хүний зам дээр болон автобусны зогсоол дээр, удаан зогсож болохгүй гэсэн тэмдэглэгээтэй газар тээврийн хэрэгслээ байршуулсан зөрчлийг ТЦА-нд мэдээлэх боломжтой. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

30 хувийг нь өгчихвөл �##�ь �##�ь т�##�даа зүгээр дээ

Back to top button