Израил Хезболла бүлгийн эсрэг цохилтоо эрчимжүүлнэ гэж сүрдүүллээ
Израилын зэвсэгт хүчин Ливан дахь Хезболла бүлгийн эсрэг цохилтоо эрчимжүүлнэ гэж сүрдүүлжээ. Газын зурвасын дайны улмаас Хезболла бүлэг Израилын армийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэн. 2024 оны арваннэгдүгээр сард хоёр тал гал зогсоосон ч гэсэн Израил Ливаны өмнөд хэсэгт цэргээ байрлуулж, агаарын цохилт тогтмол өгсөөр байгаа юм.
Израилын Батлан хамгаалахын сайд Израил Катз мэдэгдэл хийхдээ Ливаны засгийн газар Хезболлаг задлах ажилд саад болж байна гэж буруутгажээ. Катз “Хезболла бүлэг галаар наадаж байна. Харин Ливаны ерөнхийлөгч хөлөө чирч ядан хөдөлнө. Хезболла бүлгийг зэвсэггүй болгож, Ливаны өмнө бүсээс хөөн гаргана гэх амлалтаа Ливан хэрэгжүүлэх ёстой. Цэргийн ажиллагаа үргэлжилсээр байх бөгөөд бүр эрчимжинэ. Израилын хойд бүсийн оршин суугчдад ямар нэгэн аюул заналхийлэхийг зөвшөөрөхгүй” гэсэн байна.
Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Хезболла бүлэг Израилтай жил гаруй хугацаанд сөргөлдсөний үр дүнд хүч чадал нь ихээхэн суларсан. 2024 оны есдүгээр сард Хезболлагийн удирдагчаар олон жилийн турш ажилласан Хассан Насралла Израилын цохилтод амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.