Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Японы үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 19 сард үзэгдээгүй хурдтай буурав

Аравдугаар сард Японы үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сүүлийн 19 сард үзэгдээгүй хурдтайгаар буурсан байна. Японы гол салбар болох автомашин болон хагас дамжуулагчийн эрэлт буурснаар үйлдвэрлэлийн идэвх нь буурав. “S&P Global” фирмийн Японы үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) есдүгээр сард 48.5-аас аравдугаар сард 48.2 болж буурчээ. “PMI” 50-аас буурвал үйлдвэрлэл буурч байгааг илтгэдэг.

Шинээр орж ирж буй захиалгууд сүүлийн 20 жилд үзэгдээгүй хэмжээгээр буурсан байна. Энэ нь эрэлт суларч, үйлчлүүлэгчдийн төсөв хязгаарлагдсантай холбоотой гэдгийг “S&P Global”-ийн судалгаа харуулжээ. Экспортын захиалга 44 дэх сардаа буурсан байна. Ази, Европ болон АНУ-аас ирж буй экспортын захиалга ялангуяа буурчээ.

“S&P Global Market Intelligence” фирмийн эдийн засгийн дэд захирал Поллиана Де Лима “Автомашин болон хагас дамжуулагчийн салбарт эрэлт сул байгаа тул Японы үйлдвэрлэлийн салбарт дарамт учирлаа” гэж хэлжээ. Эрэлт буурсан ч гэсэн үйлдвэрлэлийн гарцын бууралт есдүгээр сартай харьцуулахад бага байсан юм. Хөдөлмөр эрхлэлт, түүхий эд, тээврийн зардал өссөнтэй холбогдуулан инфляц Японд сүүлийн дөрвөн сарын дээд хэмжээнд хүрсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button