НИЙГЭМНийгэм мэдээ
102 аппликэйшнээр 72 цагийн дотор 12,824 зөрчлийн мэдээлэл иржээ

Цагдаагийн 102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгох журам хэрэгжиж эхлээд 72 цаг болж байгаа юм. Тэгвэл 72 цаг буюу гурван өдрийн хугацаанд нийт 12824 зөрчлийг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна.
Иргэд зөрчлийг мэдээлэхдээ орчны тэмдэг тэмдэглэгээг харуулж, тухайн машины улсын дугаар тодорхой харагдах байдлаар зургийг нь оруулах шаардлагатай. Түүнчлэн зөрчлийг давхардаж мэдээлсэн бол систем хүлээн авахгүйгээр буцаах юм байна.
Буцаан олголтыг НӨАТ-ын урамшуулалтай ижил гурван сар тутам олгох юм. Иргэдийн илгээсэн мэдээллийг ЗХУТ хянаж бүртгээд, ТЦА-ны эрх бүхий алба хаагчид илгээх аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12824*20000=256.480.000 ORLOGO ORJEE KKKK
Торгох шийтгэхийн үр дүнд зөрчил түгжрэл буурах ёстой ч энэ хотод эсрэгээрээ. Машинаа зарахдаа лл торгуулиа төлдөг болтой юм.