НИЙГЭМНийгэм мэдээ

АНУ-ын сонгодог морин уралдааны аваргуудын эх гүү "Puca" $5 саяар зарагдлаа

Классик аваргуудын эх болох "Puca" нэртэй гүү $5 саяар зарагдаж генетикийн үржлийн ертөнцөд нэгэн онцгой үйл явдал боллоо. "Puca" хэмээх гүү нь Кентакки Дерби, Белмонт Стейкс зэрэг АНУ-ын сонгодог уралдааны аваргуудын эх гүү юм. Түүнээс гарсан төл гурван өндөр зэрэглэлийн тэмцээний аварга хүлгүүд болсон байдаг.

Мөн "Puca" үржлийн амжилтаараа тодорч, “классик төрүүлэгч” хэмээх статусыг хүртээд байгаа аж. Үржүүлэгт төгс тохирох генетик бүтэц, олон талт цусны шугам, үр удамдаа тогтвортой хурд дамжуулах чадвар нь түүний үнийг рекорд түвшинд хүргэжээ.

Тус борлуулалт нь зөвхөн нэг гүүний үнэ цэнэ бус, харин орчин үеийн уралдааны аж ахуйд цусны шугам, удамшлын хүчин зүйлийн стратегийн үнэ цэнэ ямар хэмжээнд хүрснийг харуулсан үйл явдал боллоо гэж салбарын дүгнэж байна. "Puca"-гийн дараагийн хураалга ямар нэрт азарганд тохиох бол гэдэг нь үржлийн ертөнцийн хамгийн сонирхолтой асуулт таавар болж, хурдан адуу сонирхогч хүн бүхний анхаарлын төвд орлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button