Агаарын чанар: Баянхошуу, Монгол газар, Шархад орчим цэвэр байна

Нийслэлээс агаарын чанарын мэдээ ирүүллээ.
2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг 2022, 2023, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдийн дундаж агаарын чанарын үзүүлэлтүүдийг 24 цагаар харьцуулахад
- PM2.5 2.0% бага,
- PM10 22.5% их,
- NO2 9.3% их,
- SO2 48.6% бага,
- CO 12.3% бага байна.
Мөн хоногийн дундаж температур 5.8˚С-аар дулаан, салхины дундаж хурд 0.3 м/с-ээр бага салхитай, 2.2 мм-ээр бага хур тунадастай байна.
2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 08:00 цагийн агаарын чанарын индекс
- PM2.5 5-102/бага бохирдолтой/
- PM10 8-148 /бага бохирдолтой/
- NO2 2-38 /цэвэр/
- SO2 2-13 /цэвэр/
- CO 3-42 /цэвэр/ байна.
Баянхошуу, Монгол газар, Богд хааны ордон музей, Шархад, Налайх орчим агаарын чанарын индекс цэвэр, Яармаг, МҮОНРТ, Баруун 4 зам, Бөхийн өргөө орчим бага бохирдолтой, бусад газруудад агаарын чанарын индекс хэвийн байна.
2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөөний 08:00 цагийн байдлаар температур -5.0˚С, салхины дундаж хурд 3.0 м/с, хур тунадасны хэмжээ 0.0 мм буюу хур тунадасгүй, агаарын харьцангуй чийг 63.0% байна.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.