Ц.Чулуунзагдыг дахин нэг сар цагдан хорилоо

АТГ-аас өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдөр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нэгжлэг хийж, мөрдөгчийн саналаар 48 цагийн хугацаатай цагдан, хорьсон байдаг.
Улмаар нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан. Өнгөрсөн сард прокуророос цагдан хорих, таслан сэргийлэх хугацааг сунгах хүсэлтийг өгч, шүүх хангаж шийдвэрлэсэн. Түүний цагдан хоригдох хугацаа энэ сарын 10-ны өдөр цагдан хорих хугацаа нь дуусах учиртай.
Гэсэн ч 11 сарын 03-ны өдөр Прокурорын байгууллагаас цагдан хорих, таслан сэргийлэх ажиллагааг дахин нэг сараар сунгах хүсэлтийг шүүхэд өгсөн байна. Тус саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс хангаж шийдвэрлэжээ.
Ц.Чулуунзагдыг Д.Амарбаясгаланг МАН-ын даргад нэрээ дэвшүүлсэнтэй холбоотой буюу улстөрийн зорилгоор саатуулсан гэх хардлага ч хөвөрсөн. Гэхдээ АТГ-аас “Ц.Чулуунзагдыг хахууль авсан, хууль бусаар гэрээ байгуулсан хэргээр цагдан хорьсон. Нэгжлэгийн явцад "Админерал" компанийн гүйцэтгэх захирал агсан Х-ийн гарын үсэгтэй дардас олдсон. Үүнийг хууль бусаар ашигласан байж болзошгүй” хэмээгээд буй юм. Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав нь Тавантолгойн бүлэг ордын Бортээгийг түшиглэж нүүрс баяжуулах үйлдвэр барьсан "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулагч. "Админерал" нь өөр гурван компанийн хамт МТАС түншлэл болж, тендерт шалгарснаар Бортээгийн нүүрсийг олборлох, баяжуулах, борлуулах үүрэг хүлээсэн.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zov zov
ЗА ИНГЭЖ ХУДЛАА ГАЧААЛДАЖ БАЙХААР БОЛЬЧИХООЧ ЗОЛИГТ ГАРАХ НЬ ЭНЭ МАНГАР ЗАЛУУ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД Ч ОРЖ ҮЗЭЭГҮЙ ЭНЭ ЛАЛАР МӨРДӨХ ДАМЖИН ГЭЭД АЦ НЬ ГОЗОЙНО ШҮҮ БҮГДИЙГЭЭ ХАНАРТАЛ ТАТААД ШОРОН ГАЛ ХАМ БОЛЦГООНО УУ?
Хонгил эхэлжээ. Элбэгээ ганцхан хонгилтой нь биш юм бна. Шоронгийн түлхүүртэй хүн л хүчтэй юм бна.
Нөгөө Амарбаясг�##�ан нь яагаад чимээгүй,бүр харагдахаа болив.одоо хэвлэлээс зугтаж эхэлсэн үү.хулгайч нь үнэн байж дээ