НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Рашаант суманд шөнийн дөрвөн цаг хүртэл цас орж, 19 см бүрхүүл тогтсон

Өнгөрсөн шөнө улсын хэмжээнд нийт нутгаар цас орж 0.1-19 см цасан бүрхүүл тогтжээ. Бүс нутгаар нь авч үзвэл хамгийн их нь Булган аймгийн Рашаант суманд 19 см цасан бүрхүүл тогтсон байна. Тус аймгийн нийт нутгаар өнгөрсөн шөнө 4-15 см цас орж, 4-19 см цасан бүрхүүл тогтсон аж.

Тэгвэл нөхцөл байдал ямар байгаа талаар Рашаант сумын цаг уурчаас тодруулахад "Өнгөрсөн шөнө 4 цаг орчимд цас зогссон. Одоогоор ялимгүй нар үзэгдэх хэмжээнд гарсан алсын бараа харагдаж байна. Ямар нэгэн хүн төөрсөн болон мал хорогдсон зүйлгүй. Салхи шуургагүй, тогтоон байгаа тул мал бэлчээрт гарч эхэлсэн" гэлээ.

Ташрамд, өнөө өглөөний байдлаар цасны зузаан,

  • Рашаант, Дашинчилэн сумдад- 18-19 см
  • Сайхан, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Баяннуур, Бүрэнхангай сумдад- 10-12 см
  • Бусад сумдаар- 4-9 см цастай байгаа ажээ.

Түүнчлэн тус аймгийн хэмжээнд өнөөдөр ялимгүй цастай байх урьдчилсан мэдээ гарчээ. Иймд цас орж хүйтэрч байгаа тул малаа ойр бэлчээх, дулаан хувцаслаж бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button