Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын хэлсэн үгийг янзалж, өөрчилсөн тул “BBC”-гийн захирал огцорлоо

“Telegraph” сонин “BBC” агентлагийн дотоод санамж бичгийг олж авсан нь дуулиан тариад байгаа юм. Тус бичиг дээр нэгэн ажилтан шүгэл үлээхдээ “BBC” агентлаг Трампын хэлсэн үгийг зориудаар тастаж, янзалсан гэдгийг дэлгэсэн. 2021 оны нэгдүгээр сарын зургаанд Конгрессын барилгад үймээн дэгдсэн юм. Тус үймээнд Трамп дэмжигчдэдээ уриалсан мэт болгон түүний хэлсэн үгийг янзалж өөрчилжээ.

Уг явдал ихээхэн шүүмжлэл дагуулж, “BBC” агентлаг Трампаас албан ёсоор уучлал гуйх төлөвтэй байна. Мөн “BBC” агентлагийн захирал Тим Дэйви, мэдээ хариуцсан дарга Дебора Турнесс нар огцорч буйгаа ням гарагт /2025.11.09/ мэдэгджээ. Дэйви ажилчдадаа захидал илгээхдээ таван жилийн дараа ажлаа хүлээлгэн өгөх шийдвэрийг зөвхөн өөрөө гаргасан гэсэн юм. Турнесс мэдэгдэл хийхдээ Трамптай холбоотой дуулиант хэрэг “BBC”-д хохирол учруулж байгаа учир ажлаа хүлээлгэн өгч байна хэмээжээ. Трампын яриаг янзалж өөрчилснөөс гадна “BBC” агентлаг трансжендер хүмүүсийн талаарх сэдвийг мэдээлсэн байдлыг шүгэл үлээгч шүүмжилсэн юм. Мөн “BBC”-гийн араб хэлний сайт Израилын эсрэг хандлагатайг шүгэл үлээгч санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CBC, Telegraph

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button