НИЙГЭМНийгэм мэдээ

Эрүүл мэндийн ҮЭ: Иргэдийн амь насны эрсдэлийг Засгийн газар хариуцах ёстой

Эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар үл тоомсорлож буйтай холбоотойгоор ээлжит бус XIV өргөтгөсөн хурал зарласан талаар Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос мэдээлэл өглөө.

Тус холбооны тэргүүн Ч.Нарантуяа "Хоёр хоногийн өмнө тархины гавлын мэс заслын эмч 37 настай залуу нас барсан байна. Энэ мэт олон залуу эмч, иргэдийн эрүүл мэндийн төлөө явж байгаад амь насаа алдсаар. Тэр бүхний ард олон гэр бүл бий. Бид эрүүл мэндийн салбарт амь насаа алдаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудын нас баралтын тоог судлах судалгааны баг ажиллуулахаар бэлдэж байгаа" гэв.

-Ажил хаялтад нийт хэдэн эмнэлэгийн, эмч эмнэлгийн ажилчид оролцох вэ?

- Ажил хаялтад бүх эмнэлэг оролцоно. Нийтдээ 100 гаруй эмнэлгийн 14689 эмч эмнэлгийн ажилтнууд ажил хаялтад нэгдэхээ илэрхийлсэн. Энэ тоо цаашдаа нэмэгдэнэ. Өнгөрсөн баасан гарагт хурлаа хийсэн эмнэлгүүдийн мэдээлэл орж ирээгүй байгаа.

-Ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирж байгаа юу?. Нэгдүгээр эмнэлгийн тухайд ажилчид нь ажил хаялтыг дэмжинэ гэсэн ч удирдлагууд нь ажил хаялтад оролцохгүй гэж мэдэгдэл гаргасан шүү дээ?

-Нэгдүгээр эмнэлгийн тухайд удирдлагууд нь ажил хаяхгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Тэр даруй ажилчидтайгаа хурал хийгээд буулт хийснээр ажил хаялтад оролцохоор болсон. Биднийг иргэдийн амь насны төлөө тангараг өргөсөн эмч нар ажил хаяхгүй ёсгүй гэх мэтээр салбарын сайд нь дарамталж байна. Иргэдийн амь нас нэн тэргүүнд ч бид хуулийн дагуу олгогдсон эрхийн хүрээнд жагсаж байгаа. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар хариуцах хэрэгтэй. Иргэдийн төлөө явж байгаад эмч нар нь амь насаа алдаад дууслаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ НҮДНИЙ ШИЛТИЙН АРД ЗОГСОЖ БАЙГАА СОГТУУ НҮДТЭЙ АВГАЙ ЧИНЬ БАС ОДОО ЮУ ВЭ? ТЭМЦЭГЧ ЮМ УУ? БАЙНГА АРХИ УУДАГ УУ? НҮД НЬ ХЭВИЙН БИШЭЭ БАГШ НАРЫН ТЭМЦЛИЙГ НЭГ МУУ МУДАК СӨНӨӨСӨН ОДОО ЭМЧ НАР АЖИЛ ХАЯХААР ЧИНЬ УЛ ТАВХАЙНЫ МАНИУС БАЛРАХ ЮМ БАЙНА Л ДАА.

Холбоотой мэдээ

Back to top button