Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль: Дайныг хурдан дуусгахыг хүсэж байгаа ч энхийн хэлэлцээ зогссон

Кремль даваа гарагт /2025.11.10/ мэдэгдэл хийхдээ Украины дайныг аль болох хурдан дуусгахыг хүсэж байгаа ч энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн баасан гарагт /2025.11.07/ хэлсэн зүйлд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хариу өгөхдөө ингэсэн байна. Трамп “Дайн тийм ч удахгүй дуусна гэдэгт бид санал нэг байгаа гэж бодож байна” гэсэн юм.

Песков Кремлийн байр суурийг дахин илэрхийлж, ОХУ зорилгоо биелүүлсэн тохиолдолд дуусах боломжтой гэжээ. Гэхдээ улс төр болон дипломат аргаар дуусгахыг илүүд үзнэ хэмээсэн юм. Песков хэлэхдээ “Одоогоор хэлэлцээ түр зогссон байгаа. Нөхцөл байдал зогсонги байдалд орсон. Үүнд бид буруугүй” хэмээн Украиныг буруутгажээ. Харин Украин болон барууны орнууд үүнийг нь үгүйсгэсэн байр суурь илэрхийлсэн.

Энэ жил Трамп ерөнхийлөгчийн албанд дэвшиж, шахалт үзүүлсний үр дүнд Украин болон Москвагийн төлөөлөл хэд хэдэн удаа уулзсан билээ. Гэвч долоодугаар сарын 23-нд хоёр тал хэлэлцээ хийгээгүй байгаа. Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг уулзуулахаар ажилласан. Гэхдээ Кремль ийм уулзалтыг зөвхөн Москвад л явуулна шаардсаныг Украин хүлээн зөвшөөрөөгүй юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Байлдаад бай иваануушка минь ...дараа нь самгоноо уугаад дэлхийгээр тэнжх гээд оролдоод үзээрэй

Бодит байдал
Бодит байдал

Эргүү орк оросууд

Холбоотой мэдээ

Back to top button