Гадаад мэдээДЭЛХИЙ

Бразил “COP30”-ыг улс орнууд хамтран ажиллахыг уриалж эхлүүллээ

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай “COP30” хурал даваа гарагт /2025.11.10/ Бразил улсад эхэллээ. Бразил хурлыг нээхдээ ашиг сонирхол дээр тэмцэлдэхийн оронд улс орнуудыг хамтран ажиллахыг уриалсан байна. Хөгжиж буй орнууд тус хурлаар уур амьсгалын санхүүжилт, нүүрстөрөгчийн татвар зэрэг маргаантай асуудлыг авч хэлэлцэх хүсэлтэй байсан. Гэвч Бразил эдгээр асуудлыг хэлэлцэх сэдэвт оруулаагүй аж.

Хурлын эцэст улс орнууд томоохон тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй. Олон улсад улс төрийн тэмцэл ширүүсэж, АНУ чулуужмал түлшнээс татгалзах шилжилтийг зогсоох гэсэн хүчин чармайлтыг эсэргүүцэж буй үед томоохон тохиролцоонд хүрэх магадлал бага. Бразил гэх мэт зарим улс орнууд “COP30” ой мод замбараагүй огтлох зэрэг жижиг хүчин чармайлтад анхаарахыг уриалж байна. Учир нь өнгөрсөн жилийн хурлууд томоохон амлалтууд өгсөн ч биелүүлж чадаагүй юм. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стиелл “COP30-ын энэ талбарт хийх ёстой та бүхний ажил бол бие биетэйгээ тэмцэх биш. Харин цаг уурын өөрчлөлттэй хамтдаа тэмцэх явдал” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button