УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ-ыг огцруулах саналыг хэлэлцэж эхлэх хугацаа ГУРАВ хоног уу, ДОЛОО хоног уу гэдгээр ҮХЦ маргаан үүсгэв

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурал 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгэлээ.

Тодруулбал, нэр бүхий иргэн "Улсын Их Хурлаас 2024.05.16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 43.1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ...” гэснийг зөрчсөн эсэх" асуудлаар мэдээлэл гаргажээ.

Өөрөөр хэлбэл, иргэн Дэгийн хуулийн 101.1 нь Үндсэн хуулийн 43.1-ийг зөрчсөн гэдэг мэдээлэл гаргасан байна.

Энэ мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурал 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгэсэн аж.

Тэгэхээр Үндсэн хуульд гурав хоногийн дараа гэснийг Дэгийн хуульд долоо болгосон асуудлыг хэлэлцэх юм байна.

Маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр чигээрээ MCS ээс угжуулдаг новшнууд шүү дээ. Ухаа худгийг нэг нь ч ярихгүй �######� цээжээрээ хамга�##�ж байгаа шүү дээ. Тийм л засгаа авч үлдье гэж байгаа бол УХАА худгийг ард түмэнд нь авч өгөөч. Тэгвэл засгийг чинь ард түмнээрээ дэмжье

Зочин
Зочин

MSC CHIN MONGOL ULSAD BAYALAG BUTEEDEG 1 KOMPANI YUM AA TEND 14 000 MONGOL HUN AJILLAJ BNA , BI BAS TEND AJILLADDAG . BIDNIIG BUU AD UZ

Холбоотой мэдээ

Back to top button