Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин эрчим хүчний салбарт нь гарсан $100 саяын авлигын хэрэгт 7 хүнийг буруутгав

Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан юм. Тэгвэл эрх баригчид тус хэрэгтэй холбогдуулан долоон хүнийг хэрэгтнээр татсан байна. Европын холбоонд элсэх хүсэлтэй Украин авлигатай тэмцэхэд анхаарлаа хандуулаад байгаа.

Хэрэгтнээр татагдсан хүмүүсийн дунд эрчим хүчний салбарын өндөр албан тушаалтнууд багтаж буй. Энэхүү хэрэг олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм. Өвлийн хамгийн хүйтэн үе эхлээгүй байхад Украинд цахилгаан эрчим хүчний тасалдал элбэг тохиолдож байгаа. Учир нь ОХУ-ын зэвсэгт хүчин тус улсын эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн цохилтоо эрчимжүүлсэн.

Эрчим хүчний салбар нь эмзэг нөхцөл байдалд орсон үед ийм томоохон авлигын хэрэг илэрсэн учир олон нийт ихээхэн дургүйцэж байгаа юм. Украины Үндэсний авлигатай тэмцэх товчоо мэдэгдэл хийхдээ засгийн газрын компаниудын худалдан авалтыг хянах гэж оролдсон хэрэгт долоон хүнийг баривчилсан гэжээ. Гэхдээ тэр долоон хүнийг нэрлээгүй байна. Хэргийн мөрдөн байцаалтын талаар мэдээлэлтэй нэгэн эх сурвалж хэлэхдээ хэргийн гол зохион байгуулагч нь Тимур Миндич гэжээ. Миндич бол Украин Ерөнхийлөгч Владимир Зеленскийн бизнесийн хамтрагч асан хүн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button