Гадаад мэдээДЭЛХИЙ

Пакистан дайны нөхцөл байдалд байна гэж мэдэгдэв

Мягмар гарагт /2025.11.11/ Пакистаны нийслэл Исламабадад амиа золиослон бөмбөг дэлбэлсэн халдлага гарсны улмаас 12 хүн нас барсан байна. Уг халдлагын дараа Пакистаны Батлан хамгаалах сайд Хаважа Мухаммад “Бид дайны нөхцөл байдалд байна. Дайныг Исламабад руу авчирч байгаа нь Кабулаас өгч буй мессеж. Пакистан үүний эсрэг хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэй” гэжээ.

Пакистан энэ жил хоёр хөрштэйгөө зэвсэгт мөргөлдөөнд орсон. Тавдугаар сард Пакистан Энэтхэгтэй дөрвөн хоног үргэлжилсэн дайн хийсэн юм. Мөн аравдугаар сард Афганистаны хэд хэдэн байршилд агаарын цохилт өгсөн. Дараагаар нь Пакистан, Афганистаны хил дээр хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн үүссэн билээ.

Мягмар гарагт болсон халдлагад Афганистан буруутай гэж Пакистан мэдэгдсэн юм. Исламын хэт даврагч террорист бүлгүүдийг Афганистан орогнуулж байгаа гэж Исламабад буруутгадаг. Пакистаны Дотоод хэргийн сайд Мохсин Накви халдлага болсон газар дээр үг хэлэхдээ “Афганистан тэднийг зогсоох хэрэгтэй гэдгийг бид тодорхой хэлсэн. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол манай улс руу дайрч буй террористуудын эсрэг бид ажиллахаас өөр аргагүй” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button