Гадаад мэдээДЭЛХИЙ

Амьдралын хэв маягийн өөрчлөлтийн улмаас 3 солонгос хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй болжээ

Өмнөд Солонгосын насанд хүрэгчдийн дундах таргалалтын түвшин сүүлийн арван жилд 30 орчим хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн байдлаар гурван хүн тутмын нэг нь таргалалттай болжээ. Энэ тоо үзүүлэлт БНСУ-д таргалалтаас үүдэлтэй өвчнөөс үүсэх нийгмийн эрүүл мэндийн эрсдэл нэмэгдэж байгааг харууллаа.

Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA) 19 ба түүнээс дээш насны 230,000 орчим хүнийг хамруулсан улсын хэмжээний судалгаа явуулжээ. Тус судалгаагаар Өмнөд Солонгос дахь насанд хүрэгчдийн 34.4 хувь нь биеийн жингийн индекс 25 буюу түүнээс дээш байсан юм. Энэ нь 2015 оны 26.3 хувьтай харьцуулахад өссөн үзүүлэлт байв.

ДЭМБ-аас гаргасан насанд хүрсэн хүмүүсийн жингийн ангиллыг харвал БЖИ 18.5-24.9 байвал эрүүл, 25-29.9 байвал илүүдэл жинтэй, 30-35 байвал таргалалтын 1-р зэрэг, 35-40 байвал таргалалтын 2-р зэрэг, 40 болон түүнээс дээш бол таргалалтын 3-р зэрэг гэж үздэг.

Зургийн эх сурвалж: Britannica

Хүйсээр авч үзвэл, таргалалтын түвшин эрэгтэйчүүдийн дунд 41.4 хувь, эмэгтэйчүүдийн дунд 23 хувь байсан нь хүйс хоорондын мэдэгдэхүйц зөрүүтэй байгааг харууллаа. Таргалалтын түвшин 30-аад насны (53.1 хувь) болон 40-өөд насны (50.3 хувь) эрэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр байсан юм.

Эмэгтэйчүүдийн дунд таргалалтын түвшин нас ахих тусам бага багаар нэмэгджээ. 60-аад насныхны эмэгтэйчүүд дунд 26.6 хувь нь таргалалттай байсан юм. Харин 70 ба түүнээс дээш насныхан дунд 27.9 хувь нь эмэгтэйчүүдийн насны бүлгээс хамгийн өндөр .

Эрэгтэйчүүдийн 74.7 хувь, эмэгтэйчүүдийн 78.4 хувь нь өнгөрсөн жилд ядаж нэг удаа жингээ хасах буюу барих оролдлого хийсэн байна.

Бүс нутгийн хувьд илүүдэл жин Өмнөд Жолла мужид хамгийн өндөр байсан юм. Тодруулбал тус мужид илүүдэл жингийн түвшин 36.8 хувьд хүржээ. Харин 2012 онд байгуулагдсан БНСУ-ын де факто захиргааны нийслэл болох Сэжонд илүүдэл жингийн түвшин хамгийн бага буюу 29.1 хувь байсан юм.

“KDCA” мэдэгдэл хийхдээ “Өмнөд Солонгосын таргалалтын түвшин OECD-ийн дунджаас доогуур хэвээр байгаа. Гэхдээ ч амьдралын хэв маягийн өөрчлөлт, барууны хэв маягт шилжсэн хооллолт нь илүүдэл жинтэй иргэдийн тоог тогтмол нэмж байна” хэмээж нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг чангатгахыг уриалжээ.

“OECD”-ийн тоо баримтаар бол 2023 оны байдлаар 15 ба түүнээс дээш насны Солонгосчуудын 36.5 хувь нь илүүдэл жинтэй байсан юм. Энэ нь “OECD”-ийн дундаж болох 56.4 хувьтай харьцуулахад ойролцоогоор 20 хувиар бага байна.

АНУ-ын Үндэсний Чихрийн шижин, хоол боловсруулах зам, бөөрний өвчний хүрээлэнгийн мэдээллээс харвал илүүдэл жин болон таргалалттай хүмүүс олон төрлийн өвчин тусах эрсдэл нэмэгддэг юм. Үүнд чихрийн шижин хэв шинж-2, даралт ихсэх, зүрх судасны эмгэгүүд, харвалт, бодисын солилцооны хам шинж, элэг өөхлөх өвчин, зарим хорт хавдрууд гэх мэт орно.

Эх сурвалж: Korea Times, NIH, WHO

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өмнөд Солонгост байнгын гоймон пицца тахианы мах иддэг з�##�уус олширсон нь энэ статистиктай шууд холбоотой санагдаж байна, өнөө үеийн хооллолтын хэв маяг хүүхэд наснаас нь өөрчлөгдсөн бололтой

Зочин
Зочин

Эмэгтэйчүүдийн хувьд турах гэж хичээдэг нь илүү их ч гэлээ үр дүн нь удаан гардаг т�##�аар найзууд маань ярьдаг, бодисын солилцоо удаан болчихоор энэ нь хэцүү байдаг гэж хэлсэн нь санаанд орлоо

Зочин
Зочин

Эрэгтэйчүүд 30 гармагц тарг�##��##�т нь огцом нэмэгддэг нь архи уух соёлтой шууд холбоотой санагдсан, сүүлийн жилүүдэд шар айраг уух хүмүүс улам олширсон байгаа

Зочин
Зочин

70-аас дээш настай эмэгтэйчүүдийн тарг�##��##�т өндөр байгаа нь хөдөлгөөний дутагд�##� болон ахмадын хоолны зохицуул�##�т муугаас болдог байх, тэтгэвэрт гарсан хүмүүс орчноосоо хамаараад идэвхгүй болдог нь үнэн

Зочин
Зочин

Солонгосчууд ажил амр�##�тын нь хуваарь хэтэрхий шахууртай болохоор идэхээс өөр тайвширдаг зүйлгүй болсон юм шиг санагдаад байдаг, стрессээ ингэж дардаг хүмүүс олшрох тусам тарг�##��##�т нэмэгдэж байгааг ойлгоход амархан байна

Зочин
Зочин

Манайд ч ялгаагүй эрэгтэйчүүдийн тарг�##��##�т ахиад л өсөөд байх шиг санагддаг, хөдөлгөөнгүй суудаг ажил их боллоо гээд бүгд гомдоллодог хэрнээ хоолныхоо хэмжээг бууруулах т�##� дээр тэгтлээ анхаарахгүй байгаа нь харамс�##�тай байна

Зочин
Зочин

Эрэгтэйчүүдийн тарг�##��##�т 40 хувь давна гэдэг үнэхээр ноцтой дохио, энэ хүмүүс хэдхэн жилийн дараа эрүүл мэндийн зардлыг тэсэхийн аргагүй дарамт болгоно гэж бодохоор аймшигтай санагдаж байна

Зочин
Зочин

Эмэгтэйчүүдийн тарг�##��##�т бага харагдавч нас ахих тусам нэмэгдэж байгаа нь бас сонин тоо, хөдөлгөөн багасаж дааврын өөрчлөлт ихсэхээр ийм асууд�##� үүсдэг т�##�аар эмч нар ярьдаг нь ортой юм шиг санагдлаа

Зочин
Зочин

Бүс нутгийн ялгаа ч сонирхолтой, Жоллад хамгийн өндөр байгаа нь тэндхийн хоол амтлагчтай шарсан зүйл давамгай байдгаас болсон байх гэж бодоход хүнсний соёл эрүүл мэндэд ямар нөлөөтэй нь харагдаж байна

Зочин
Зочин

Эцсийн дүндээ хүмүүс өөрсдөө л анхаарахгүй бол энэ байд�##� өөрчлөгдөхгүй гэж бодож байна, өдөрт бага багаар �##�хах ч юм уу зөв хооллох дад�##� хэвшүүлэхгүй бол ямар ч улс орон бодлогоо барихад хэцүү

Зочин
Зочин

Би Солонгост амьдардаг ах дүү нараасаа сонсохдоо ажилдаа хүрэх замдаа түргэн хоол иддэг хүн маш олон болсон гэсэн, ингэхээр тарг�##��##�т нэмэгдэх нь аргагүй мэт санагддаг

Зочин
Зочин

ДЭМБ-ын стандартаар харахад БЖИ 25 болоход шууд илүүдэл жин гээд тооцдог болохоор ази хүмүүст арай хатуу ч юм шиг санагддаг ч гэлээ эрүүл мэндийн эрсдэлийг бодвол зөв зүйл байх

Зочин
Зочин

Энэ өсөлт зөвхөн Солонгост биш дэлхий даяар ажиглагдаж байгаа болохоор нийгмийн хэв маяг өөрчлөгдөж байгааг харуулж байна, хөдөлгөөн багасаж хоолны чанар муудсан нь хаа сайгүй адил

Зочин
Зочин

Солонгосын КДЦА жил бүр суд�##�гаа хийж энэ т�##�аар анхааруулдаг ч хүмүүс тэр бүр тоодоггүй, харин өвдсөн хойноо л ойлгож эхэлдэг нь харамс�##�тай санагдана

Зочин
Зочин

Эрүүл мэндийн системд дарамт үүсэх магадл�##� өндөр байна гэж шинжээчид хэлдэг нь оргүй үг биш, тарг�##��##�ттай холбоотой өвчин тухайн хүний амьдр�##�ын чанарыг ихээр унагадаг

Зочин
Зочин

Илүүдэл жинтэй хүмүүсийн тоо нэмэгдэхээр дагаад спортоор хичээллэх үйлчилгээ, фитнес төвүүд ч ача�##��##�тай болдог гэж танил маань хэлж байсан, энэ нь бизнес т�##�даа ашигтай ч эрүүл мэндийн хувьд сайн зүйл биш

Зочин
Зочин

Миний харсан олон солонгос хүн хоол идэхдээ маш хурдан иддэг, ингэж идэх нь тарг�##��##�тын нэг том ш�##�тгаан гээд эмч нар хэлдэг, удаан зажилж идэх нь гэдэс цадах дохио өгдөг гэсэн

Зочин
Зочин

Уг нь өөрсдийнх нь үндэсний хоол нь эрүүл т�##�даа. Шарсан зүйл их идэх дуртай нь үнэн. Бэлэн гоймон ч байнга иддэг.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button