Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим түүхэн дэх хамгийн урт засгийн газрын тэг зосголтыг дуусгах алхам хийлээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим засгийн газар нь түүхэнд байгаагүй урт хугацаанд тэг зогссоныг дуусгах алхмыг лхагва гарагт /2025.11.12/ хийлээ. Тус улсын засгийн газар өнгөрсөн сард төсөвгүйн улмаас нэн шаардлагатай бус үйл ажиллагаанудаа зогсоосон.

Бүгд найрамдах намын хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхим 213:209 харьцаатай түр хугацааны төсөв дээр эцсийн санал хураалт хийхийг дэмжжээ. Ардчилсан намын гишүүд төсвийн тухай хуулийн төсөлд хүссэн нэмэлтийг нь оруулаагүй тохиолдолд дэмжихгүй гэх байр суурь илэрхийлж байсан. Тэгвэл даваа гарагт /2025.11.10/ Сенатын танхим дахь Ардчилсан намын найман гишүүн намын удирдлагатайгаа санал зөрөлдөж, төсвийг дэмжсэн юм.

Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд Сенатын танхим түр хугацааны төсвийн хуулийн төслийг дэмжсэнд дургүйцэж байгаа. Саяхан болсон муж болон хотын даргын сонгуулиудад Ардчилсан нам ялалт байгуулсан. Ийм учир тус намын гишүүд төсөвт хүссэн нэмэлтээ оруулж чадна гэж бодож байжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button