Орон нутаг

Нийт нутгийн 68 хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 68 хувьд цастай байгаа билээ.

Тухайлбал, Увсын Малчин, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Архангайн Хашаат, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Арвайхээр, Нарийнтээл, Баянгол, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Сэлэнгийн Орхон, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Орхон, Төвийн Заамар, Батсүмбэр, Цээл, Борнуур, Угтаалцайдам, Лүнд 11-20 см, Завхан, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутгаар 6-10 см, бусад нутгаар 5 см-ээс бага цастай байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог

  • Өнгөрсөн арав хоногт агаарын температур төв болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас 1.1...3.6 градусаар дулаан, баруун аймгийн нутгийн зарим хэсгээр -3.5...-1.1 градусаар хүйтэн бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд дунджийн орчим ба ахиу, Хөвсгөл, Завхан, Говь-Алтайн ганц нэг сумдын нутгаар бага орсон байна.
  • Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
  • МАА-н үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх, мал хээлтүүлэх, оторлуулах ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button