НИЙГЭМСПОРТ

Айрагийн Бямбаа цэнхэр бүсний -94 кг ангиллын дэлхийн аварга боллоо

Арабын Нэгдсэн Эмират улсын "АбуДаби" хотод өчигдөр буюу энэ сарын 12-нд бүсний ангилалтай "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" эхэлсэн. Тус тэмцээний цэнхэр бүсний -94 кг ангилалд Монгол улсын Начин М.Бямбадорж дэлхийн аварга боллоо.

М.Бямбадорж энэ жилийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Улсын арслан Ц.Содномдоржоор тав давж начин цол хүртсэн юм. Тэрбээр Дорноговь аймгийн Айраг сумын уугуул бөгөөд хамгийн залуу начин болж хурдан удмын дааганы эзэн болсон.

Улсын начин М.Бямбадорж Зэвсэгт хүчний 336-р анги, Алдар спорт хороо, "Хутагтын Хүчтэн" дэвжээний нэр дээр барилддаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button