Нийгмийн

ХЭҮК: Цахим орчинд хувийн мэдээлэл, зураг, дуу дүрсийг зөвшөөрөлгүй цацах нь түгээмэл байна

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр Хүний хувийн мэдээлэл, хамгаалах үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Үүнд,

"Цахим технологийн хэрэглээний энэ цаг үед цахим эх сурвалжид хүний амьдрал тодорхой хэ мжээнд бүртгэгддэг болсон байна. ХЭҮК-оос цаашид ямар нэг асуудалд мэдээлэл хариуцагч нь хүний хувийн мэдээллийг хуулийн этгээдүүдэд өгөхдөө юун дээр анхаарах ёстой юм бэ гэдгийг сануулж байгааг онцлох нь зүйтэй болов уу. Жил бүр гаргадаг Хүний эрхийн талаарх 24 дэх илтгэлд "Цахим технологи ба хүний эрх" сэдвийг тусгаж, 11 салбар чиглэлээр буюу төр, хувийн хэвшил, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хэвлэл мэдээлэл, хууль сахиулах байгууллага зэргийг хамруулсан.

Цахим технологийг ашиглах явцад хүний эрхийн хамгаалалт хангалттай юу гэдэг ойлголт хамгийн чухал асуулт болж байна. Цахим орчинд хувь хүний мэдээлэл, зураг, дуу дүрсийг зөвшөөрөлгүй цацах, хадгалах асуудал түгээмэл гарч буй. Иймд хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд мэдээлэл хариуцагч байгууллагуудын дундын ойлголт, хариуцлага ялгаатай байна.

Судалгаанд дурдсанаар мэдээлэл хариуцагч байгууллагуудын 80 орчим хувь нь мэдээлэл хамгаалах журамтай боловч бодит байдал дээр тэдгээрийн ихэнх нь хэрэгжихгүй, хуульд нийцэхгүй байгаа юм.

Нийт 27 гомдол бүртгэгдэж, 8 байгууллагад албан шаардлага хүргүүлсэн. Үүнд, төрийн байгууллага, банк, худалдааны төв болон боловсролын байгууллагууд ч багтаж байгаа. Иймээс байгууллагууд ажилтнууддаа энэ талаарх мэдээллийн аюулгүй байдлын дотоод хяналтаа сайжруулах шаардлагатай юм.

Иргэд ч мөн өөрийн хувийн мэдээллийг хамгаалах тал дээр ухамсартай байх буюу олон нийтийн сүлжээнд өөрийн болон бусдын мэдээллийг хуваалцахдаа зөвшөөрөлтэй эсэхийг нь бодолцох нь зүйтэй юм" гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button