Physical Asia шоуны эргэн тойронд: Индиа Таймс Монголын багийн ялалтыг онцлов

Netflix-ээр байлдан дагуулж байгаа Physical Asia шоу Япон, Турк, Монголын багуудын хооронд өрнөсөн бөгөөд “Тэсвэртэйгээр зүүгдэх” сорил дээр бүгд анхаарлаа төвлөрүүлэв. Ядарсан ч тэсвэр, сахилга бат, мөн нэгэн чухал дүрэм болох ялалтын төлөөх энэ тулаан туйлын хүч шаардсан юм.
7-р дугаар дээр болсон үйл явдлын яг тэр мөчөөс үргэлжлүүлэхэд, Япон, Турк, Монголын үлдсэн гурван баг агаарт даавуун олсон дээр тэнцвэрээ олон зогсож, тус бүр цагирагны бариулыг гараараа түгжин атгаж, бие биенээсээ илүү удаан тэсэхийг хичээн өрсөлдсөн. Сорилыг хоёр хатуу дүрэм зохицуулах бөгөөд цагирагаас нэг л гараараа зуурах ёстой төдийгүй хөл хоорондоо огт хүрэлцэж, чагтлах боломжгүй.
Эхний үед Японы багийн Nonoka Ozaki хуруу нь юу ч мэдрэхээ байж, мэдээ алдсанаар барилт нь суларч газарт унан, хүчин чармайлт нь талаар болсон. Ингэснээр Туркийн Anil Berk Baki болон Монголын Лхагва-Очир нар хүч, сэтгэлзүйн тэсвэрийг жинхэнэ утгаар нь шалгасан хоёр цаг үргэлжилсэн тулаанд хоёулахнаа үлдсэн. Лхагва-Очир булчингаа ачааллахаас сэргийлэн байрлалаа стратегийн хувьд өөрчилж байхад Anil өөрийгөө сарниулахын тулд дуу дуулж, хөгжилтэй шог яриа өрнүүлж тэрхэн мөчид уур амьсгалыг зөөлрүүлж байв.
Гэвч эцэст нь Anil эрхгүй ядарч, санамсаргүйгээр цагирагт хоёр гараараа хүрсэн бөгөөд үүний улмаас тэр даруй хасагдсан. Тоглолт дуусахад Монголын Лхагва-Очир тайвнаар гарын барилтаа суллаад буусан. Тулааны дараа Лхагва-Очир Монгол багийн тэсвэр хатуужлыг онцлон биендээ баяр хүргэсэн бол Anil “Ингэж дуусах ёсгүй байсан, буруу техникээс болж иймэрхүү байдлаар дуусгачихлаа” хэмээн харамсан хэлсэн юм.
Монгол Улс В хэсгийг тэргүүлж, Япон хоёрдугаарт бичигдэн, Турк сүүлд жагсав. Энэ нь багахан дүрэм ч бүхнийг шийдэх боломжтойг тод харуулсан явдал болсон.
8-р дугаар дээр ширүүн өрсөлдөөнөөс үүдэн үзэгчдийг алмайруулсан юм.
Өрсөлдөөн тааварлашгүй ширүүн өрнөсөн тул үзэгчид шуудхан сэтгэгдлээ хуваалцаж, Reddit дээр энэ дугаарын талаарх хэлэлцүүлгийг хэдийнээ эхлүүлчихсэн байлаа.
Нэгэн Reddit хэрэглэгч “Монгол Улс дараагийн шатанд зориулж "их буугаа" хадгалж байсан. Австралийн багийн Александра ч гэсэн яг энэ санааг хэлж байсан даа" хэмээжээ.
Өөр нэгэн үзэгч “Монголчууд үнэхээр олсоор таталцах тулаанд ялах эсэхээ мэдэхийг хүссэн. Гэхдээ тэд багийн ахлагчаа олсны тэмцээнд оролцуулахгүй байхаар бэлтгэсэн нь хэрэв хоёр дахь тулаанд оролцох шаардлага үүсвэл гэж тооцоолсон хэрэг. Тиймээс Монгол, Солонгос хоёрын бодол ижил байсан ч ялгаа нь гэвэл Солонгос олсны тулаанаас бүрэн татгалзаж харин Монгол ялахын тулд гол нь оролдоод үзсэн юм" гэжээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: India Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгсэн тэгсэн, сэтгэл догдлон үзэж байна.