Эпштейн Трампын талаар хэлэлцэхийн тулд Лавровтой холбогдох гэж оролджээ

Зартай хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсны АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын талаар хэлэлцэхийн тулд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой холбогдох гэж оролдож байжээ. Трамп 2018 онд Норвегийн Хелсинки хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Тэрнээс өмнө Эпштейн Лавровтой холбогдох гэж оролдсон аж.
Энэ долоо хоногт Конгресс дахь Ардчилсан намынхан Эпштейний хэд хэдэн баримтыг дэлгэсэн юм. Тэдгээр баримтууд дунд Эпштейн Норвегийн Ерөнхий сайд асан Торбьорн Ягланд руу илгээсэн цахим шуудан байсан юм Эпштейн “Лавров надтай уулзсанаар Трампын талаар мэдээлэлтэй болж болно гэдгийг та Путинд санал болгосон нь дээр байх” гэж цахим шуудандаа бичжээ.
Үүнд Ягланд хариулахдаа дараагийн өдөр нь Лавровын туслахтай уулзаж, түүнтэй холбож өгөх талаар санал дэвшүүлж болно гэсэн юм. Эпштейн Лавровтой харилцаа тогтоосон нь одоогоор тодорхойгүй байна.
2019 онд шоронд хоригдож байхдаа нас барсан Эпштейн нь хувийн арал дээрээ эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй охидыг хүчирхийлдэг байсан хэрэгтэн. Тэр хувийн арал дээрээ АНУ болон гаднын орнуудын элитүүдийг урьж авчран хууль бус үйл ажиллагаа хийдэг байсан гэж олон америкчууд боддог юм.
Эх сурвалж: Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.