Гэмт хэрэг
Сэрэмжлүүлэг: Хоёр явган зорчигчийг автомашинаар мөргөж нэг нь амиа алдсан хэргийг шалгаж байна
"Авто осолд орсон хүн СХД-ийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Биеийн байдал хүнд байна" гэх дуудлага энэ сарын 12-ны 05:54 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал нэр бүхий жолооч Toyota Pruis маркийн улсын дугаартай автомашин жолоодож яваад явган зорчигч хоёр иргэнийг мөргөж, нэг хүн амиа алдсан хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмийг баримтлах, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж явган зорчигчдод зам тавьж өгөх зэрэгт анхаарал хандуулан өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хэргийг чанг�##�маар байнаа. Амьд явах бат�##�гаа байна уу
ИЙМ ХЭРГИЙГ ЧАНГАЛМААР БАЙНАА. АМЬД ЯВАХ БАТАЛГАА БАЙНА УУ