Гэмт хэрэг

Он гарснаас хойш эхний 10 сард автомашин хулгайлсан 201 хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2025 оны эхний 10 сарын байдлаар автотээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэрэг 201 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 нэгж буюу 6.9 хувиар өсжээ.

Хүйтний улирал эхэлж иргэд автомашинаа халаахын тулд асаалттай орхиж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

Иймд иргэд та бүхэн өөрийн тээврийн хэрэгслийг хяналтын камертай газар байршуулах, асаалттай үед хүнгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхаарууллаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button