Ромын Пап Лео Холливудын одуудыг Ватиканд угтан авч, уулзжээ

Ромын Пап Лео Холливудын одуудыг Ватиканд угтан авч уулзжээ. Кейт Бланшетт, Вигго Мортенсен, Моника Беллуччи зэрэг жүжигчид болон найруулагчдыг итгэл найдварыг авчрахад нь туслах, хувь нэмрээ оруулахыг уриалав.
Алдартнуудын уулзалт нь Ромын Папын хувьд нэр хүнд авчрахад нь өнгө нэмж, Католик сүмийн хувьд дэлхийн өргөн хүрээний соёл урлагтай илүү ойрхон харилцах нэг арга болж чадсан юм.

Энэ нь мөн XIV Лео дэлхийн кино урлагийг дэмжиж байгаагийн хүчтэй илрэл байсан төдийгүй кино ертөнцийн уналтын үед томоохон дэмжлэг болов.
Найруулагч Спайк Ли "Өнөөдөр агуу өдөр" хэмээсэн бөгөөд Ватиканд анх удаа ийм төрлийн уулзалт болж буй юм. Түүний өмнөх Пап Францис бол шулуухан үг хэллэгтэй, хүчтэй дохио зангаагаараа алдартай, харизматик Аргентин хүн байв. Харин Леогийн хэв маяг илүү дөлгөөн тул оддыг цуглуулсан уг уулзалт нь түүнийг шинээр харуулах нэг боломж болов.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: ВВС








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.