Гадаад мэдээДЭЛХИЙ

Биткойны ханш унасаар байна

Биткойны ханш ням гарагт /2025.11.16/ 1.59 хувиар унаж 93,684 мянган ам.доллар болж буурсан байна. Энэ нь дөрөвдүгээр сараас хойш үзэгдээгүй бага ханш болсон юм. Харин өнөө өглөөний 09:50 минутын  байдлаар биткойны хаш бага зэрэг нэмэгдэж 94,974 ам.доллароор арилжжээ.

Аравдугаар сарын 7-нд крипто зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшиндээ хүрсэн. Тэр цагаас хойш крипто зах зээлээс 1 их наяд гаруй ам.доллароор буураад байгаа. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тухайн үед БНХАУ-ын эсрэг ногдуулсан тарифыг 100 хувиар нэмнэ хэмээн сүрдүүлсэн. Үүний улмаас крипто зах зээлийн түүхэнд үзэгдээгүй том ликвидаци явагдсан юм. Одоо АНУ-ын Холбооны нөөцийн сан арванхоёрдугаар сард бодлогын хүүгээ бууруулах магадлал буурсаар байгаа нь ханш уналтад нөлөөлж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button