Өмнөговь аймгийн Ноён суманд ховордоод буй янгир ямаа долоог сэргээн нутагшуулжээ. Тодруулбал, тус сумын "Ганзагад" багийн нутаг Гэнгэтийн гол, Баян тооройн төгөл орчимд нэн ховордоод байгаа янгир ямааг нутагшуулсан байна.
Тухайн нутагшуулсан янгир ямааг Ханын хэцийн уулнаас барьсан аж. Янгир ямаа барих ажлыг “Агнуур судлалын нийгэмлэг” ХХК болон Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Э.Магсаржав нар хамтран зохион байгуулжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.