НИЙГЭМНийгэм мэдээ

"Сансар Гарден" цэцэрлэг: 2 настай хүүхдийг скочоор хүлсэн багшийг ажлаас чөлөөлсөн

Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдөр 14 цаг 36 минутад "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий цэцэрлэгт хоёр настай хүүхдийг хоёр цаг скочтойд суулгасан байна" гэх гомдол мэдээлэл бүртгэгджээ. Тус хэргийг Цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Энэ талаар "Сансар Гарден" цэцэрлэгээс тодруулахад дараах мэдээллийг өглөө.

"Өнгөрсөн Пүрэв гарагт манайд хоёр жил орчим багшилж байсан нэр бүхий ажилтан тус зөрчлийг гаргасан байна. Одоогоор Цагдаагийн байгууллага хяналт шалгалтыг явуулж байгаа. Цэцэрлэгийн удирдах албан тушаалтан төрж, амралтаа авсан байх хугацаанд энэ хэрэг болсон. Зарим хэвлэлүүд цэцэрлэгийн эрхлэгчийн зургийг тодруулахгүй нийтэлж, иргэдэд буруу мэдээлэл өгч байна. Ёс зүйн зөрчил гаргасан багшийг ажлаас нь чөлөөлсөн. Одоогоор хүүхдийн эцэг эхтэй нь уулзаж амжаагүй байна. Цэцэрлэгийн удирдлагын зүгээс албан ёсоор уулзаж, уучлалт гуйна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажлаас нь гаргаад л болоо юу

Back to top button