Бангладеш Энэтхэг рүү зугтсан ерөнхий сайд асандаа цаазын ял оноож магадгүй
Өнгөрсөн жилийн наймдугаар сард Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина эх орноо орхин Энэтхэг улс руу зугтсан. Зугтах хүртлээ тэр 15 жил Бангладешийг удирдсан юм. Өнгөрсөн жил залуусын удирдсан жагсаалын улмаас Хасинагийн засгийн газар унасан. Түүний засгийн газар 2024 оны жагсаалыг даранхын тулд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа.
Өнгөрсөн жилийн жагсаалыг дарахын тулд цагдаа галт зэвсэг ашигласан юм. НҮБ-ын мэдээлснээр жагсаалын үеэр 1,400 хүн нас барсан байна. Тэдний ихэнх нь цагдаа нарын галласан суманд өртөж амь насаа алдсан юм.
Тэгвэл өнөөдөр /2025.11.17/ Бангладешийн нийслэл Дхакагийн шүүх шийдвэр гаргах юм. Түүнд цаазаар авах ял оноох магадлал өндөр гэж Хасинагийн хүү Сажееб Вазед хэлсэн байна. АНУ-ын нийслэл Вашингтонд амьдарч буй Вазед “Reuters” агентлагт хэлэхдээ ээжид нь цаазаар авах ял оноох магадлал өндөр ч гэсэн тэр Энэтхэгт аюулгүй байгаа гэжээ. Мөн ээжийнх нь “AL” намыг сонгуульд өрсөлдөх эрхийг хаасныг цуцлахгүй бол дэмжигчид нь ирэх жилийн сонгуулийг хаана хэмээн Вазед анхааруулсан байна.
Эх сурвалж: Al Jazeera












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.