Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Эпстейний баримтуудыг дэлгэхгүй гүрийж байснаасаа ухрав

Дэлхий дахиныг цочроосон зартай хүчирхийлэгч агсан Жеффри Эпстейний хэргийн баримт бичгийг америкчууд харах хүсэлтэй байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баримт бичгүүдийг дэлгэхгүй гүрийж байснаасаа гэнэт ухарчээ. Ийм учир АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өнөөдөр /2025.11.17/ хуралдаан дээрээ Эпстейний баримт бичгийг хүчээр дэлгэх эсэх дээр санал хураах болсон байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон мэдэгдэл хийхдээ энэ санал хураалт нь Трамп Эпстейний хэрэгтэй холбоотой байсан гэх бүх яриаг үгүйсгэхэд тусална гэжээ.

Ням гарагт /2025.11.16/ Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ “Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүд Эпстейний баримт бичгүүдийг дэлгэхийн төлөө саналаа өгөх хэрэгтэй. Учир нь бидэнд нуух зүйл байхгүй” гэжээ. Тус баримт бичигт АНУ болон дэлхийн улс төрийн элитүүдийн нэр байгаа гэж хүмүүс боддог.

Өнгөрсөн амралтын өдрүүдээс өмнөхөн Трамп болон түүний захиргааны ажилчид Эпстейний баримт бичгээс нэмж дэлгэхийн эсрэг байсаар ирсэн. Өмнө нь АНУ-ын албан тушаалтнууд хэд хэдэн баримт бичиг дэлгэж байсан билээ. Гэвч баримтуудыг бүхэлд нь олон нийтэд ил болгохоос зайлсхийсээр байсан юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button