Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин ОХУ-аас 44 тэрбум ам.доллар нэхэмжилнэ

Украин ОХУ-аас дайны цагийн үед ялгарсан хүлэмжийн хийн хохирлын төлөө 44 тэрбум ам.доллар нэхэмжлэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгджээ. Энэ нь аливаа улс орон дайны үеийн хүлэмжийн хийн ялгаруулалтын төлөө мөнгө нэхэмжилж буй анхны тохиолдол болох юм. Дайны үед чулуужмал түлшний хэрэглээ нэмэгдэн, дэлбэрэлтийн улмаас ой мод мод гэх мэт ногоон байгууламж шатсаны улмаас хүлэмжийн хийн ялгаралт нэмэгддэг байна.

Украины Эдийн засаг, байгаль орчин, хөдөө аж ахуйн дэд сайд Павло Карташов хэлэхдээ “Ус, хөрс, ой модонд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Нүүрсхүчлийн хий болон бусад хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэж байна” гэжээ. Тэрбээр Бразилд болж буй COP30 хурлын хажуугаар “Reuters” агентлагтай ярилцахдаа ингэж хэлсэн юм. ОХУ-аас COP30-д оролцож буй төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзжээ.

Нүүрстөрөгчийн ялгаруулалт тооцоолдог Леннард де Клерк хэлэхдээ 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш 237 сая тонн нүүрсхүчлийн хий нэмэлтээр ялгарсан гэсэн байна. Энэ нь Ирланд, Бельги, Австри улсуудын ялгаруулалтыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээ юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

FUCK YOU ГАХАЙ УКР !

Буруу
Буруу

4.4 их наяд!

Холбоотой мэдээ

Back to top button