УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал УИХ-ын дарга болвол Л.Энх-Амгалан Тэргүүн Шадар сайдаар сууна

МАН-ын дарга болсон Н.Учрал Ерөнхий сайд эсвэл УИХ-ын дарга болох агуулга анхаарал татаж байв.

Өчигдрийн Бага хурлаараа тэрбээр "Ерөнхий сайд болохгүй, Засгийн газрыг тогтвортой ажиллуулна" гэдгээ хэлчихсэн. Тэгэхээр УИХ-ын дарга болох уу гэдэг ганц л асуулт үлдээд байна. Эл асуултыг хариулыг МАН-ын ЕНБД Я.Содбаатар бараг л хэлчихлээ.

Тэрбээр, "Улс төрийн бусад намтай зөвшилцөхгүй, ярилцахгүй УИХ-ын даргын асуудлыг бие даан шийднэ. Томилгоог ойрын хугацаанд шийднэ" хэмээн мэдэгдсэн юм. Тэгэхээр МАН-ынхан шинэ даргадаа спикерийн суудал өгөх магадлал өндөр гэсэн үг.

УИХ дахь АН-ын бүлэг намын дарга парламентын дарга байж болохгүй гэсэн байр суурь илэрхийлж, хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдээд байгаа билээ. МАН сөрөг хүчний хуулийн төслийг тоохгүй гэчихлээ.

Харин УИХ-ын даргын суудалд нэр нь дуулдаж, Н.Учралын Тэргүүн Шадар сайдын суудалд хамгийн их санаархаж байгаа хүн бол Л.Энх-Амгалан. "УИХ-ын дарга аль нэг намын дарга байх ёсгүй гэсэн санаачилга зөв" гэсэн байр суурьтай байгаагаас л харагдана. Мөн "Намынхнаас санал ирээгүй. Ачаа үүр гэвэл үүрнэ" гэдгээ хэлчихсэн.

Тэгэхээр одоогийн байдлаар Н.Учрал УИХ-ын дарга болвол Л.Энх-Амгалан Тэргүүн Шадар сайдаар сууна гэсэн таамаг л хөвөрч байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ДӨРВӨН НҮДТЭЙ ӨВГӨН БОЛЬЧИХОО ЯМАР ИХ АЛБАН ТУШААЛЫН ГАЖ ДОНТОЙ ГАР ЮМ БЭ? ХААНА САЙД ДАРГА БАЙНА ТЭНД Л ХОШУУГАА ДҮРЦЭН ТУУЖ ЯВАХ ЮМ. МАН МОРДОХЫН ХАЗГАЙ БОЛЖЭЭНЭЭ ИРЭХ СОНГУУЛИАР ЭНЭ НАМ ТОРТОГЧГҮЙ ТАВИУЛНА ХЭРВЭЭ СОНГУУЛЬ НЬ ШУДАРГА ЯВАГДДАГ БОЛ ШҮҮ ДЭЭ ТА НАР ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧИГДАЖ ЧӨТГӨР ШУЛАМ РУУГАА ТОНИЛОХ ЦАГ ОЙРТСООР БАЙНА УЧРАЛАА ЧИ ЭНЭ НАМЫН СӨНӨЛТИЙГ ГАРДАН ГҮЙЦЭТГЭХ ТҮҮХЭН ЧУХАЛ ЦАГ ҮЕИЙН ГЭРЧ БОЛНОО

зочин
зочин

оджаргл засгаа парламентийг намыг төлбөрөө төлөөд худлдаж авч бна лбгдрж хрлсх нартай тооцоогоо төлсөн

Холбоотой мэдээ

Back to top button