Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Ливанд өгч буй цохилтоо эрчимжүүлж байна

Израил Ливанд өгч буй цохилтоо эрчимжүүлж байна Израилын зэвсэгт хүчин Ливанд өгч буй агаарыг цохилтоо лхагва гарагт /2025.11.19/ эрчимжүүлсэн байна. Цохилтын улмаас нэг хүн амь үрэгджээ. Израил мэдэгдэл хийхдээ “Хезболла бүлгийн пуужин харван ангид харьяалагддаг зэвсэг хадгалах байгууламжуудад цохилт өгсөн” гэсэн юм. Тэдгээр байгууламжууд энгийн иргэд оршин суудаг барилгууд дунд байсан иргэдэд учрах хохирлыг багасгах арга хэмжээ авсан гэж Израил мэдэгджээ. Хезболла бүлэг Израилын гаргасан мэдэгдлийг үгүйсгэж, халдлага үйлдэж буйгаа зөвтгөх гэж оролдож байна гэсэн юм.

Өнгөрсөн жил АНУ-ын зуучилсан хэлэлцээгээр Израил, Хезболла хоёр гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Сүүлийн үед Израил бараг өдөр тутам Ливанд цохилт өгөх болсон юм. Хезболла дахин зэвсэглэхээр төлөвлөж байна гэж Израил тус бүлгийг буруутган цохилт өгч буй. 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button