НИЙГЭМНийгэм мэдээ

Өнгөрсөн сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч сард төлөвлөгөөт найм, төлөвлөгөөт бус 35 удаагийн хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар 158 аж ахуйн нэгж, байгууллага, 2681 гадаадын иргэнийг хамруулсан байна.

Зөрчилд холбогдсон гадаадын 448 иргэн, 374 аж ахуйн нэгж байгууллага гурван уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ. Тодруулбал 11 улсын 240 иргэнийг албадан гаргасан байна. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 9 улсын 138 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаасан аж.

Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button