
Бильярдын спортын олон улсын хэмжээний мастер Г.Ган-Орхоныг “Олимпын Алдар” одонгоор шагнажээ. Тэрбээр Иордан улсын Амман хотод болсон хэйболын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн юм.
Мөн Г.Ган-Орхон нь хэйболын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж билээ. Ташрамд, Монголын хэйболын спортын түүхэнд өмнө нь эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин Азийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан билээ.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас өөр нэг мундаг бильярдын тамирчин охин байдаг даа, тэр охиныг яагаад шагнасангүй вэ?