Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Бейрут хотод цохилт өгч Хезболлагийн удирдагчийг хөнөөлөө

Израил ням гарагт /2025.11.23/ Ливаны нийслэл Бейрутэд агаарын цохилт өгч Хезболла бүлгийн удирдагч Али Табтабайг хөнөөсөн байна. Газын зурвасын дайны улмаас Хезболла, Израил хоёр зэвсэгт мөргөлдөөнд ороод байсан билээ. Гэхдээ нэг жилийн өмнө АНУ-ын зуучилсан хэлэлцээгээр хоёр тал гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Харин сүүлийн үед Израилын зэвсэгт хүчин гал зогсоох тохиролцоог үл хайрхан Ливанд цохилт өгч эхэлсэн юм.

Хезболла бүлэг мэдэгдэл хийхдээ Табтабай амь үрэгдсэн гэдгийг батлан мэдэгдэл хийхдээ “Израилын дайснуудтай амьдралынхаа сүүлийн мөч хүртэл тулалдсан агуу жихадист удирдаг” гэж эмгэнэл илэрхийлжээ. Израилын цохилт улаан шугамыг давсан үйлдэл гэж Хезболлагийн албан тушаалтан Махмуд Кмати мэдэгдэл хийсэн байна. Тус бүлэг хэрхэн хариу арга хэмжээ авахаа удахгүй шийднэ гэж тэр нэмж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
сониуч сонжооч
сониуч сонжооч

Яг энэ израиль шиг дайны ажиллагаа явуулсан бол орос ингэж зууралдахгүй, Америк НАТО, тэгээд манай нёолиберхлиуд ч хуцалдахгүй Украиныг будаа болгочихсон байхсан. Даанч өөрийнх нь орос үндэстнүүд өнөөгийн Украины хүн амын 40 орчим хувийг бүрдүүлдэг болохоор хүмүүнлэгийн бодлогоор тусгай ажиллагаа явуулж, укр нацистууд нь энгийн иргэдээр халхавч хийгээд бас хүндрэлтэй л юмдаа.

Холбоотой мэдээ

Back to top button