Рийлс: “Өнөөдөр битүү шөл хийж иднэ”

Арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн түүхэн өдөр. Түүхт 101 жилийн өндөр их ой тохиож байна.
1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм. Асар олон хүний амиар өнөөдрийн бидний тусгаар тогтнол олдсон билээ.
Тиймдээ ч бид жилийн өмнө энэ өдрөө битүү шөл хийж иднэ, идэхгүй гэж маргацгааж байлаа.
Тодруулбал, тухайн үеийн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд дарга Э.Лхагва "битүү шөлний" тухй албан бичиг гаргасан. Албан бичигтээ “Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн энэ өдөр айл бүрийг “Битүү шөл”-өөр зоог барихыг уриалж, энэхүү санаачлагыг ерөнхий боловсролын бүх шатны сургуулиудад хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүссэн нь олны хэл амны бай болж байв. Улс тунхагласны баяраар битүү шөл хийж, ууснаар монгол өв уламжлалаа үр хүүхдүүддээ дамжуулахад чухал ач холбогдолтой гэсэн байдаг.
Өнгөрсөн жилийн дээрх уриалга мартагдсан уу. Энэ жил айл, өрхүүд битүү шөл хийж идэх үү?
Рийлс үзэх:
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Солиороод байгаач муусайн хулгайчууд одоо байгаад айл гэрийн га л тогоо, түмпэн шанага заагаад, хийх ажилгүй, хулгай, а лбан тушаа л ын наймаа арилжаанаас өөр яаж гийгүүлж байна. Иргэдийн амьдра л ахуйг хар, өр зээлэндээ баригдсан, өнөө маргаашийнхаа лавша-гаа яая даа гэж байхад ла лрууд зүгээр. Одоо та нарыг өмөөрч хаацайлах нэг ч орк байхгүй!!!
Ерөнхийлөгч маань өнөөдөр цэргийн цагаан төмөр аягандаа битүү шөл хийж идэх байхдаа, болтугай...,,
хийх ажилгүй юмнууд айлын амьдрал руу бүр орлоо