НИЙГЭМНийгэм мэдээ

Ханиад томуу тусмагцаа антибиотик хэрэглэх гэж байгаа бол эхлээд үүнийг уншаарай

Улиралын томуугийн дэгдэлт аравдугаар сараас эхэлж нэг болон хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг билээ. Томуугийн улиралтай холбогдуулан эмийн зохисгүй хэрэглээ, ялангуяа антибиотикийн зохисгүй хэрэглээ газар авдаг.

Ханиад томуу, ханиалгах, хоолой өвдөх үед авах хамгийн зөв арга хэмжээ бол сайн амарч, шингэн зүйл хангалттай уух байдаг. Зарим хүн антибиотик ууснаар ханиад эдгэрнэ гэж боддог. Гэвч бодит байдал үүнээс өөр.

Антибиотик ямар өвчнийг эмчилдэг вэ?

Хүмүүс антибиотик гэдэг үгийг ямар ч төрлийн халдварыг эмчилдэг эмийн ерөнхий нэршил мэтээр буруу хэрэглэх нь элбэг. Антибиотик нь шээсний замын халдвар, уушгины хатгаа, цусны халдвар эсвэл менингит зэрэг бактерийн гаралтай халдварыг эмчлэхэд зориулагдсан эм.

Харин энгийн ханиад, томуу нь риновирус, улирлын чанартай коронавирус, инфлюенза зэрэг өөр төрлийн бичил биет буюу вирусээр үүсгэгддэг. Антибиотик нь вирусийн эсрэг үйлчилдэггүй. Зарим тохиолдолд эмч нар эдгээр вирусийн халдварыг эмчлэхийн тулд вирусийн эсрэг эм бичиж өгдөг болохоос биш антибиотик өгдөггүй байна.

Зургийн эх сурвалж: MedShadow Foundation

Ханиад томуу болон нянгийн халдварын шинж тэмдгүүд юугаараа ялгаатай вэ?

Антибиотикийн зохисгүй хэрэглээний хор уршгийг ойлгохоосоо өмнө ханиад томуу болон нянгийн халдварын ялгааг мэдэх нь чухал. Учир нь эдгээр халдварын шинж тэмдгүүд хоорондоо төстэй байх тохиолдол бий.

Ханиадны шинж тэмдэгт ихэвчлэн хамар битүүрэх, нус гоожих, ханиалгах, найтаах эсвэл хоолой өвдөх зэрэг багтдаг. Томуугийн шинж тэмдэг энгийн ханиадтай төстэй байж болох ч халуурах, булчин өвдөх, сульдах, хоол боловсруулах эрхтний хямрал зэргээр илэрч болно. Ханиад, томуу нь тодорхой хугацааны дараа өөрөө аяндаа эдгэдэг тул заавал эмчид үзүүлэх шаардлагагүйгээр гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Үүний тулд шингэн сайн ууж, амарч, жоргүй олгодог ханиадны эм эсвэл өвчин намдаагч хэрэглэхэд хангалттай. Ийм тохиолдолд антибиотик уувал шинж тэмдэг намдахгүй, эдгэрэлтийг хурдасгахгүй тул хэрэглэх хэрэггүй юм.

Бактерийн халдвар нь мөн төстэй шинж тэмдэгтэй байдаг. Заримдаа вирусийн халдвар авсны дараа хүндрэл хэлбэрээр бактерийн халдвар үүсэж болно. Энэ үед хоолой улайж өвдөх, чих өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэрэв бактерийн халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа бол эмчид хандах нь чухал.

Антибиотикийн тэсвэржилт гэж юу вэ?

Бактери, вирус зэрэг бичил биетүүд өөрсдийг нь устгах зориулалттай эмийн үйлчлэлд дасан зохицож, тэсвэртэй болохыг эмийн дасал гэнэ. Антибиотикийг буруу эсвэл хэт их хэрэглэх нь бактерийг тухайн антибиотикт хэт дасгадаг. Үүний улмаас эмийн үйлчлэлд тэсвэртэй болсон бактериуд үржих нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм бактерийг эмчлэхэд улам хэцүү болдог.

Та зөвхөн эмчийн заавраар антибиотик хэрэглэж, бичиж өгсөн эмчилгээг бүрэн дуусгаснаар антибиотикийн тэсвэржилт сааруулж болно. Ингэж антибиотикийн зохисгүй хэрэглээг хязгаарласнаар та тэсвэржилт үүсэх явцыг удаашруулахад нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм. Эрдэмтдийн гарган авсан хамгийн хүчтэй антибиотикийг хүртэл тэсвэрлэдэг бактери гарч ирэхэд антибиотикийн тэсвэржилт хүргэх магадлалтай. Ийм учир антибиотикийг эмчийн заавраар хэрэглэж дуусгах хэрэгтэй. Ингэснээр урт хугацаандаа энэ нь судлаачдад шинэ төрлийн антибиотик гарган авах, нөөцөө бүрдүүлэх цаг хугацааг олгох болно.

Эх сурвалж: Antimicrobial Resistance Centre

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button