Тайланд, Индонезид үерийн улмаас олон арван хүн амь үрэгджээ
Тайланд болон Индонезид хүчтэй үер буусны улмаас олон арван хүн амь үрэгдээд байна. Пүрэв гарагт /2025.11.27/ Тайландын засгийн газар мэдэгдэл хийхдээ өмнөд бүсэд долоо хоногийн турш хүчтэй бороо орсны улмаас 55 хүн амь үрэгдсэн гэжээ. Тус улсад үерт нэрвэгдсэн хүмүүст тусламж хүргэхийн тулд дрон, нисдэг тэрэг ашиглаж байна. Мөн тусламж хүргэх ажилд олон нийт усны мотоцикл, усан завиа хэрэглүүлэхийг уриалж эхэлжээ.
Индонез улсын 60 сая иргэн амьдардаг Суматра арал далайн хар салхины улмаас үерлэн, хөрсний гулгалт үүсэж 61 хүн нас барж, 100 гаруй хүн сураггүй болсон байна. Мөн Малайз улсад долоон муж үерлэсний улмаас хоёр хүн амь үрэгдэж, 34 мянган хүн түр хорогдох байр руу шилжжээ. Зүүн өмнөд Азийн орнуудад үүсээд буй цаг уурын нөхцөл байдал нь Филиппин дэх Кото хар салхи, Малака хоолой дахь Сеняр циклоны харилцан үйлчлэлээс үүсэлтэй байж магадгүй гэж цаг уур судлаачид үзэж байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.