Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Навальный агсны авлигын эсрэг бүлгийг террорист байгууллагуудын жагсаалтад нэмэв

Пүрэв гарагт /2025.11.27/ ОХУ-ын дээд шүүх Алексей Навальный агсны Авлигын эсрэг санг террорист байгууллагуудын жагсаалтад нэмсэн байна. ОХУ-ын эрх баригчид сөрөг хүчний удирдагч агсан Навальныйн сүлжээнд дарамт шахалт үзүүлж ирсэн. Түүний авлигын эсрэг санг террорист байгууллагуудын жагсаалтад нэмснээр гишүүд болон дэмжигчдэд нь илүү хатуу шийтгэл оноох боломжтой болно.

Навальный 2022 оноос хойш “Anti Corruption Foundation” байгууллагаараа дамжуулж үйл ажиллагаа явуулсан. АНУ-д бүртгэлтэй тэрхүү байгууллага нь терроризмыг сурталчлах, зөвтгөх, дэмжих чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг гэж ОХУ-ын дээд шүүхийн шүүгч Олег Нефёдов хэлсэн байна. Нефёдов өмнө нь олон улсын ЛГБТ хөдөлгөөнийг хориглох, Талибаныг ОХУ-ын террорист байгууллагуудын жагсаалтаас хасах зэрэг хэргийг даргалж шүүж байсан юм.

Эх сурвалж: The Moscow Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Түүх хэлнэ
Түүх хэлнэ

Гитлер ингэж л нацист намын бодлогыг тиррор биш геноцит устгах бодлого болгож байсан түүхийн мөр нь хатаагүй байхад Путин эхлүүлж байнадаа. Манай өндөрлөгүүдийг аль хэдийн хараандаа авчихаа байлгүйдээ . Орос хэлээр ярьдаг л бол хэн байх нь сонин биш болж байх шивдээ. Ренчинов гэж бууны нохой монголыг самарах бодлогын өчүүхэн хэсэг байсан дараа нь үхээвшдээ

Зочин
Зочин

Хойд солонгост бол зөвхөн пьхенянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засагтай хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ бол тэнгэр газар 2 шиг ялгаатай. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл пьхенян хот нь ОХУ-ын хамгийн алс хязгаарт оршдог Владивостокыг гүйцэхгүй, владивостокоос ч илүү ядуу хот.

Холбоотой мэдээ

Back to top button