Нийгэм мэдээ

АТҮТ: Холын замд явахгүй байхыг сэрэмжлүүлж байна

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Улмаар маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Иймд иргэд, тээвэрчид зорчих бүс нутгийн цаг агаарын мэдээллийг тухай бүрт авах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцас бэлтгэх, онцын шаардлагагүй бол хол замд явахгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button