СПОРТ

Монголын төрийн дуулал эгшиглэсэн “Их дуулга”

Абу Дабигийн “Их дуулга” тэмцээнд эх орны маань төрийн дуулал эгшиглэсээр өндөрлөв.

Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг Абу Дабигийн Их Дуулга тэмцээн энэ сарын 27-нд нээлтээ хийж, өнгөрсөн шөнө /2025.11.30/ дуусав. Нийт 52 орны 370 гаруй жүдоч өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсын гурван тамирчин медаль хүртэж, медалийн чанараараа дөрөвдүгээрт бичигдэж байна. 60 кг-ын жинд хүч сорьсон МУГТ, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)- ий дэд аварга Э.Ариунболд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр эхний даваанд ОХУ-ын Харун Тлешивийг вазари үнэлгээгээр, дараагийн тойрогт Италийн Андреа Карлониг юко үнэлгээгээр илүүрхсэн. Улмаар Туркийн Салих Елдиз, Гүржийн Гиоржи Сардалашвили нарыг цэвэр ялсан байна.

Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ, Л.Энхрийлэн мөн финалд шалгарч Японы Мегү Доннад цэвэр ялагдаж энэ удаагийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. 

Тэмцээний сүүлийн өдөр МУГТ Б.Гончигсүрэн сүүлийн гурван их дуулга дараалан түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэрбээр өнгөрсөн долоо болон есдүгээр сард болсон Улаанбаатар болон Чиндаогийн их дуулгаас алтан медаль хүртээд байсан юм.

Ирэх долоо хоногт түүнийг Токиогийн их дуулга тэмцээн хүлээж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button