Сурталчилгаа

Жэжүгийн жимс Монголын ИМарт-д буулаа

Жэжүгийн жүрж, алтлаг киви Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүрч эхэллээ. БНСУ-ын Жэжү арлаас Монгол дахь И Март сүлжээ дэлгүүрт ачиж илгээх энэ жилийн ёслолын ажиллагааг Жэжү хотын ХАА-н бүтээгдэхүүн ангилан түгээх төвд зохион байгуулжээ.

Монгол дахь Имарт (Скай Хайпермаркет ХХК), Жэжүгийн ХАА-н бүтээгдэхүүн экспорт дэмжих холбоо, мөн Mr. Papa Co., LTD хамтран Монголд экспортлох албан ёсны Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан ажээ.

Жэжүгийн жүрж нь 2018 оноос, алтлаг киви нь 2022 оноос Монгол дахь ИМАРТ-руу экспортлогдож эхэлсэн билээ.

Энэ нь Монголын хэрэглэгчдэд өндөр чанартай, аюулгүй, төрөлжсөн жимс, хүнсний сонголтыг өргөжүүлэх боломжийг бий болгосоор байна.

Эх сурвалж: 국민일보 (kmib.co.kr)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button