Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Мадуротой ярилцсан гэж мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл хийхдээ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой утсаар ярьсан гэдгээ баталжээ. Трампаас сэтгүүлч Мадуротой утсаар ярьсан эсэхийг асуухад тэр “Би энэ талаар тайлбар өгөхийг хүсэхгүй байна. Хариулт нь бол тийм. Яриа сайн эсвэл муу явагдсан гэж хэлэхгүй. Гэхдээ утсаар ярьсан” гэсэн юм.

Сүүлийн үед Трамп Венесуэльд дайсагнасан үг хэллэг ашиглаж байгаа ч хэлэлцээ хийхэд бэлэн гэх мессежийг мөн өгч буй. АНУ Венесуэлийн ойролцоо тэнгисийн цэргийн хүчнийхээ 15 хувийг төвлөрүүлсэн байгаа. Бямба гарагт /2025.11.29/ Трамп хэлэхдээ Венесуэлийн агаарын хилийг хаалттай гэж үзэх хэрэгтэй хэмээсэн. Агаарын хилийн талаар Трампаас асуухад тэр “Хэтрүүлж ойлгож болохгүй” гэж хариулсан байна.

Трампын захиргаа үзэж буйгаар Мадурогийн засгийн газар АНУ руу орж ирж буй хар тамхины урсгалд оролцдог. Есдүгээр сараас хойш АНУ хар тамхи тээвэрлэж байж болзошгүй гэх Венесуэлийн онгоцнуудад цохилт өгч эхэлсэн. Тэдгээр цохилтын улмаас 83 хүн амь үрэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button