Пап Лео: Палестины улс байгуулах нь мөргөлдөөнийг шийдвэрлэх цор ганц арга
Ромын пап Лео ням гарагт /2025.11.30/ хэлэхдээ Израил, Палестины хооронд олон арван жилийн турш өрнөж буй мөргөлдөөний цор ганц шийдэл нь Палестины улс байгуулах гэжээ. Ватикан нь Израил, Палестин хоёрыг тусгаар улс байдлаар орших шийдлийг дэмждэг байр суурьтайг пап Лео ийнхүү дахин бататгав.
Тэрбээр Туркээс Ливан улс руу нисэж байх үедээ “Израил энэ шийдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг бид бүгд мэднэ. Гэхдээ мөргөлдөөнийг зогсоох цор ганц шийдэл нь энэ гэж бид харж байгаа. Ватикан мөн Израилтай нөхөрсөг харилцаатай. Хүн болгонд шударга ёсыг өгөх шийдэл олоход нь туслахын тулд хоёр талын хооронд зуучлагч дуу хоолой болохыг эрмэлзэж байгаа” гэжээ.
Израилын хамгийн том холбоотон болох АНУ хүртэл Палестин тусгаар тогтнолоо зарлахыг дэмждэг. Тэгсэн ч гэсэн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хоёр улс зэрэг оршин тогтнох шийдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.