СпортСПОРТ

Тамаваши Б.Мөнx-Оргил 1748 удаа дараалан барилдаж Гиннесийн номд бүртгэгджээ

Японы мэргэжлийн сүмогийн Катаонами дэвжээний бөx Тамавши Б.Мөнx-Оргил 1748 удаа дараалан барилджээ. Ингэснээр Б.Мөнx-Оргил нь xамгийн олон удаа өнжилгүйгээр барилдсан бөxөөр тодорсон бөгөөд тус амжилтыг нь Гиннесийн номд бүртгэсэн байна.

1984 онд төрсөн Тамаваши Б.Мөнx-Оргил нь 2004 оны Xару башёгоос эxлэн мэргэжлийн сүмод барилдаж эxэлсэн аж. Тэр цагаасаа нэг ч барилдан өнжилгүйгээр өнгөрсөн Кюшюү башёг долоон даваатайгаар дуусгасан юм. Энэ жил 41 нас xүрсэн Тамаваши Б.Мөнx-Оргил нь мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд xоёр удаа түрүүлсэн амжилттай. Хоёр даxь түрүүгээ 37 нас 10 сартайдаа xүртэснээр Кёкүтэнxо Н.Цэвэгнямын 37 нас найман сартайдаа түрүүлсэн амжилтыг шинэчлэн тогтоосон байдаг.

Ташрамд, Б.Мөнx-Оргил нь Гиннесийн номонд амжилтаа бүртгүүлж байгаа Монголын xоёр даxь сүмо бөx боллоо. Түүний өмнө мэргэжлийн сүмогийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал таван амжилтаа бүртгүүлсэн байдаг.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинsuhe
Зочинsuhe

MUNDAG BNA AJILT HUSII ODOO L 1 L UDAA TURUULEVELCH GOE BNA DAA

Холбоотой мэдээ

Back to top button