НИЙГЭМНийгэм мэдээ
Ирэх бямба гарагаас Сүхбаатарын талбай-Скай Ресорт чиглэлд автобус явж эхэлнэ
Нийтийн тээврийн бодлогын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран энэ сарын 06-ны өдрөөс Х:23 Сүхбаатарын талбай-Скай Ресорт чиглэлд нийтийн тээврийн автобусыг явуулахаар болжээ. Тус чиглэлийн автобус ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал өдөр бүр Сүхбаатарын талбайгаас Скай Ресортын чиглэлд явах аж.
Тэрчлэн НТБГ-аас "Автобусны цагийн хуваарь болон бусад мэдээллийг удахгүй хүргэх болно" хэмээжээ. Өнгөрсөн онд Скай ресорт цанын бааз руу том хүн 1,000, хүүхэд 500 төгрөг төлж, нийтийн тээврийн автобусаар зорчиж байсан юм.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.