СПОРТ

Дээд лиг: Ватаруг, А.Билгүүнээр сольж, Г.Цэлмэг "Монголианс" багт нэгдэв

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтууд үргэлжилж буй. Хоёрдугаар улирал эхэлхийн өмнө багуудад тамирчнаа сэлгэх, солилцоо хийх эрх нээгддэг.

Энэхүү солилцоо өнгөрсөн шөнийн 00.00 цагт албан ёсоор дуусав. Солилцооны үр дүнд сонирхолтой хэд хэдэн тамирчид өөр багт нэгдсэн. Дээрх үйл явдлыг хураангуйлан хүргэе.

Тэнгисийн эрэг дээрх 24/7 нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын оролцогч Г.Цэлмэг өнгөрсөн улирал Эс Жи Эйпс багт хүчин зүтгэж байв. Харин энэ улирал Биүрэлт Метал багт нэгдэж, шинэ улирлаа эхлүүлсэн. Гэвч солилцооны үеэр тэрбээр Монголианс багт нэгдэв. Мөн энэ улирал Хасын Хүлэгүүд багийнхан бүрэлдэхүүндээ шинэчлэлт хийхээр шийдсэн бололтой. Ази импорт тоглогч болох Игари Ватару Монголинас багийн А.Билгүүнээр солилцжээ.

“BCH Knights” багийн Д.Дөлгөөнмөрөн "Завхан Бродерс” багт нэгдсэн бол лигт элссэн цагаасаа Хасын Хүлэгүүд багт байсан Э.Эрмүүнзаяа Омни Эрдэнэт Майнерс багт нэгдсэн байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button