Биткойны ханш эрчимтэй унаж байна
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар мөн адил уналттай эхэллээ. Тодруулбал даваа гарагт /2025.12.01/ биткойны ханш 8 хувиар унаж 83,879 ам.доллар болсон байна. Одоогийн байдлаар биткойны ханш 86,465 ам.доллар байгаа юм.
Арваннэгдүгээр сард биткойны ханш 18 мянган ам.доллароор буурсан нь 2021 оны зунаас хойш үзэгдээгүй сарын уналт юм. Ханш унаж буйтай холбогдон корпорац дундаас биткойны хамгийн том данстай “Stradegy” компани даваа гарагт 2025 оны орлогын тооцооллоо бууруулжээ. Үүний улмаас тус компанийн хувьцаа 3.3 хувиар буурсан байна.
Вашингтонд төвтэй “Monex USA” фирмийн арилжааны захирал Хуан Перез хэлэхдээ “Крипто болон технологийн салбар дахь сонирхол буурч байгаа тул биткойны ханш унаж байна. Одоогийн байдлаар энэхүү сөрөг хандлага нь зах зээл дахь компаниудын төвлөрөл нэмэгдэж, тухайн салбарын өсөлт тогтвортой явагдах эсэхэд эргэлзээ төрсөнтэй холбоотой” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.