НИЙГЭМНийгэм мэдээ

Онлайн покер ажиллуулсан иргэнд гурван жилийн хорих ял оноож, ₮2.1 тэрбумыг хураажээ

Онлайн покер ажиллуулж байсан иргэдэд ял оноож, хоёр тэрбум төгрөгийг нь улсын орлого болгожээ. Тодруулбал, гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, шалгаж хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдүүлсэн байна.

Дээрх гэмт хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хүннү 2222", "Japan town" хотхонуудад тус бүр байр түрээслэн үйлдэж байсныг газар дээр нь илрүүлэн, цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилжээ. Энэхүү гэмт хэргийн гол зохион байгуулагч гэх иргэн Г-д 3 жил 4 сарын хорих ял оноож, 2,1 тэрбум төгрөгийг хурааж улсын орлого болгох, бусад хэргийн холбогдогчид 1,6-2,6 жил хорих ял оноож, 7,0-60,0 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.

Эрүүгийн хуульд зааснаар хууль бус орлогоор худалдан авсан Прадо-150 маркийн автомашин, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан компьютерууд, 10 ширхэг гар утас зэргийг улсын орлого болгохоор болжээ. Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр үнэлгээ бүхий орон сууц, автомашин зэргийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөн тогтоогдож ийнхүү хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн аж.

Мөрийтэй тоглоом болон төлбөрт тааврын үйл ажиллагаатай холбоотой хуулийн шинэ заалт, өөрчлөлтийн хэрэгжилт энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй тул гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

ШОРОНД ГУРВАН ЖИЛ БООВНЫХОО ҮСИЙГ ЗУЛГАРТАЛ ГАЧААЛДААД ХЭВТЭЖ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button